Нууцлалын бодлого
Харилцагч таны мэдээллийн нууцлалыг бид хүндэтгэн бөгөөд нууцлалтай байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм. Энэхүү Нууцлалын Бодлогын зорилго нь таныг “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ийн “СОНО” зээлийн аппликейшний харилцагч болсон цагаас эхлэн бид танаас хувийн ямар мэдээллийг яагаад авдаг, тэдгээр мэдээллийг ямар зорилгоор хэрхэн ашигладаг болон цаашлаад хэрхэн хамгаалдаг талаар тайлбарлах болно.
“СОНО” зээлийн аппликейшн нь харилцагч таны хувийн мэдээллийг өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээ болон гуравдагч байгууллагуудаар дамжуулан авах болон хадгалах боломжтой. Үүнд:
- Хувийн мэдээлэл буюу таны овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, шуудан болон картын мэдээлэл, и-мэйл хаягууд, утасны дугаар, холбоо барих жагсаалт, утасны дугаарын бүртгэл, фэйсбүүк хаяг гэх зэрэг мэдээллүүд;
- Таны “СОНО” зээлийн аппликейшнд хандсан төхөөрөмжийн IP хаяг болон хандалтын түүх;
- Таны бүртгүүлсэн мэдээлэл.
Гуравдагч байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл буюу:
- НД – Нийгмийн Даатгалын аливаа шимтгэл төлөлтийн мэдээлэл, лавлагаа;
- УБЕГазар – Иргэний бүртгэлийн лавлагаа;
- АТҮТ – Таны хөдлөх хөрөнгийн лавлагаа;
- Үндэсний дата төв – ХУР системийн мэдээллийн сангаас иргэний баталгаажуулалт;
- Монгол банк – Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас харилцагчийн нэр дээр бүртгэлтэй бүх төрлийн зээлийн мэдээлэл;
- М ЧАТ ХХК – Картын мэдээлэл.
Бүртгэлийн мэдээлэл:
Таны нэр, имэйл хаяг, нэвтрэх мэдээлэл, зип код, улс орон, утасны дугаар болон бусад зарим мэдээлэл, үүнд танаас бидэнд өгөхийг хүссэн аливаа мэдээлэл (профайл зураг гэх мэт). Хэрэв та Үйлчилгээг байгууллагын хувьд ашиглаж байгаа бол байгууллагынхаа нэр, гүйцэтгэх үүрэг, эрх мэдэл, татварын дугаар болон бусад мэдээллийг бидэнд өгч болно.
Санхүүгийн мэдээлэл:
Таны үүсгэсэн, дамжуулсан гүйлгээний болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, өөрсдийн мэдээллийн сан болох rico.mn системд хадгална. Энэ мэдээллийг гэмт хэрэг болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, баталгаажуулах, үйлчилгээний гүйцэтгэлтэй холбоотой аналитик судалгаа хийх зэрэг танд үзүүлж буй үйлчилгээг засаж, сайжруулахад ашигладаг.
Өөрийн болон бусдын талаарх эмзэг мэдээлэл:
Санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа нөхцөл байдал эсвэл бусад нөхцөл байдлын талаарх мэдээлэл, түүний дотор зээлийн зориулалт, түүнийг хэрхэн ашиглах тухай таны өгөхийг сонгосон бусад мэдээлэл. Та мөн улс төрийн үзэл бодол, арьсны өнгө, үндэс угсаа, эрүүл мэндийн мэдээлэл, шашны итгэл үнэмшил зэрэг эмзэг гэж тооцогддог мэдээллийг бидэнд өгч болно.
Биометрийн мэдээлэл:
Бид зарим тохиолдолд хууль тогтоомжид нийцүүлэн таны хэн болохыг баталгаажуулах, залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор таны төрийн байгууллагаас олгосон үнэмлэхний (жишээ нь: жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх эсвэл паспорт) зурган хуулбарыг авч болно. СОНО нь биометрийн мэдээлэлд шууд хандах, эсвэл өөр аргаар цуглуулж, хадгалах эрхгүй бөгөөд таны биометрийн мэдээллийг таны утасны үйлдлийн системийг эзэмшигч компани өөрийн бодлогын дагуу хадгална.
Байршлын мэдээлэл:
Үйлчилгээг ашиглахдаа танаас оршин суугаа хаягын мэдээллээ оруулахыг шаардаж болно. Хэрэв та манай мобайл аппликейшнийг суулгавал бид танаас гар утасныхаа байршлын нарийн мэдээлэлд хандах эрх олгохыг хүсэх бөгөөд зөвшөөрөл олгосон тохиолдолд байршилд суурилсан функцээр хангах зэрэгт ашиглаж болно.
СОНО бүртгүүлсэн болон бусад гуравдагч талуудаас цуглуулсан мэдээллийг энэхүү мэдэгдэлд нийцүүлэн ашигладаг. Бид таны өгсөн мэдээллийг дараах зорилгоор ашиглаж болно. Үүнд:
- Бүртгэл үүсгэх, баталгаажуулах, хөтлөх, гүйлгээг дуусгах зэрэг үйлчилгээг үзүүлэх, ажиллуулах, хадгалах;
- Үйлчилгээ, мэдээллээр хангах, санал хүсэлт, асуултад хариулах зэрэг захиргааны болон бусад зорилгоор тантай харилцах;
- Санал хүсэлт гаргах;
- Хувийн тохиргоо, маркетинг, сурталчилгаа;
- Үйлчилгээндээ дүн шинжилгээ хийх, сайжруулах, өөрчлөх, тохируулах, хэмжих;
- Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болон бусад судалгаа, боловсруулалтыг хөгжүүлэх;
- Хувийн мэдээллийг баталгаажуулж, залилан болон буруугаар ашиглахыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх;
- Акаунт болон түүнтэй холбоотой аюулгүй байдлыг хангах;
- Хууль ёсны үүргээ биелүүлж, бидний эрх, нууцлал, аюулгүй байдал, өмч хөрөнгийг хамгаалах, Үйлчилгээний нөхцөл болон бусад гэрээг хэрэгжүүлэх;
- Мэдээллийг цуглуулсан бусад зорилгоор ашиглах.
Бид тантай СОНО зээлийн болон бусад үйлчилгээний талаар SMS, MMS эсвэл мессежээр холбогдож болно. Мөн бид хэрэглэгчдийнхээ зарим шинж чанарын талаар дүгнэлт хийдэг машин сургалт болон аналитикийг ашиглаж болох бөгөөд эдгээр хэрэгслийг мэдээллийг танд тохируулах, таныг болон таны бүртгэлийг буруугаар ашиглахаас хамгаалах, таны зээлийн эрхийн түвшинг тодорхойлох зэрэгт ашигладаг.
Бид таныг бидэнд шууд мэдээлэл өгөх, бусад этгээдээс таны тухай мэдээлэл цуглуулах, таны хөтөч эсвэл төхөөрөмжөөс автоматаар мэдээлэл цуглуулах зэрэг олон аргаар мэдээллийг цуглуулдаг.
Таны бидэнд шууд өгөх мэдээлэл:
Бид танаас янз бүрийн аргаар мэдээлэл цуглуулж болно, тухайлбал:
- Харилцагч өөрөө бүртгэлээ үүсгэн оруулах, бүртгүүлэх, “СОНО” зээлийн аппликейшний бүтээгдэхүүн үйлчилгээг авах, Цахим зээлийн хүсэлт илгээх, гэрээ байгуулах үед;
- Та зээлийн эрхээ цуцлуулах эсхүл нэмэгдүүлэх хүсэлт гаргах үед;
- Та өмнө нь өгсөн мэдээллээ шинэчлэх үед;
- Сэтгэгдэл бичих, санал хүсэлтээ үлдээх, талархлын тэмдэглэл илгээх, бусад хэрэглэгчидтэй Үйлчилгээгээр дамжуулан харилцах үед;
- Үйлчилгээний талаар санал асуулга бөглөх эсвэл бидэнд санал хүсэлт өгөх үед;
- Тодорхой боломжуудыг хүсэх (мэдээллийн хуудас, шинэчлэлт гэх мэт) үед;
- Бидний зохион байгуулж буй уралдаан, идэвхжүүлэлтийн арга хэмжээнд бүртгүүлэх, оролцох үед.
Бусад талуудаас цуглуулсан мэдээлэл:
СОНО нь залилан мэхлэхээс урьдчилан сэргийлэх, мэдээллийн сангийн чанарыг сайжруулахын тулд бусад үйлчилгээ үзүүлэгчдийг ашиглаж болно. Мөн та Facebook эсвэл X зэрэг сошиал сүлжээгээр дамжуулан үйлчилгээнд нэвтрэх боломжтой бөгөөд ийм тохиолдолд бид тухайн сүлжээнд өгсөн нууцлалын тохиргоонд тань үндэслэн бидэнд олгосон мэдээлэлд (жишээ нь, таны нэр, гэрэл зураг) хандах болно.
Идэвхгүй буюу автоматаар цуглуулсан мэдээлэл:
Таныг үйлчилгээгээр дамжуулан СОНОтой харилцах үед бид таны IP хаяг болон үйлчилгээнд хандан ашигладаг төхөөрөмжийн мэдээллийг автоматаар хүлээн авч хадгалдаг. Энэ мэдээллийг янз бүрийн технологи (күүки болон ижил төстэй технологи)-оор идэвхгүй байдлаар цуглуулдаг бөгөөд таны интернет хөтөч эсвэл мобайл төхөөрөмжийн төрөл, үйлдлийн систем, улс, хотын хаягийг тодорхойлсон IP хаягын мэдээллүүд багтана.
Доор дурьдсанчлан бид таны талаар цуглуулсан мэдээллийг танд заавал мэдээлэхгүйгээр бусад талуудтай хуваалцах боломжтой.
Бизнесийн үйл ажиллагаа:
Компанийг худалдах, нэгтгэх, өөрчлөн байгуулах, татан буулгах зэрэг эсвэл эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, аудит хийх тохиолдолд хэрэглэгчийн мэдээлэл нь хянаж, шилжүүлсэн хөрөнгийн нэг хэсэг байж болно.
Хараат болон охин компаниуд:
Бид таны хувийн мэдээллийг СОНО болон түүний холбоотой компаниудын (“Соно шоп” ХХК, “Рико капитал” ХХК) дунд энэхүү мэдэгдэлд нийцсэн зорилгоор — хостинг үйлчилгээ үзүүлэх, маркетинг сурталчлах, хэрэглэгчийн дэмжлэг үзүүлэх, мэдээлэл илгээх зэрэгт ашиглах боломжтой.
Агентууд, зөвлөхүүд, нийлүүлэгчид:
Бид үндсэн үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхэд туслах нийлүүлэгчидтэй гэрээ байгуулдаг бөгөөд тэдэнд таны мэдээлэлд хандах боломжийг олгодог. Үүнд: маркетинг, шуудангийн мэдээлэл, өгөгдөл хадгалах, хувийн мэдээллийг баталгаажуулах, залилангаас урьдчилан сэргийлэх, төлбөр боловсруулах, аюулгүй байдал, хуулийн үйлчилгээ, мэдээллийн сангийн засвар үйлчилгээ орно.
Хууль эрх зүйн шаардлага:
Бид хууль тогтоомжид заасны дагуу шүүх, хууль сахиулах, төрийн байгууллага, татварын алба, эрх бүхий гуравдагч этгээдэд таны мэдээллийг дараах тохиолдолд шилжүүлэх, задруулах боломжтой. Үүнд:
- хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх;
- хууль ёсны хүчин төгөлдөр хүсэлтийг (шүүхийн зарлан дуудах хуудас эсвэл шүүхийн шийдвэр) биелүүлэх;
- бидний эсрэг гаргасан нэхэмжлэлд хариу өгөх;
- гэмт хэргийн шинжтэй, хууль бус үйлдэлтэй холбоотой хууль ёсны шаардлагад хариу өгөх.
Нэгтгэсэн өгөгдөл:
Бид таны талаар цуглуулсан идэвхтэй болон идэвхгүй мэдээллийг нэрийг нь нууцлах, эсвэл таних боломжгүй болгон нэгтгэн ашигладаг тул тус мэдээлэл тантай ямар ч хамааралгүй болно. Ийм өгөгдлийг хуулийн дагуу зөвшөөрөгдсөн хүрээнд холбоотой компаниуд, агентууд, бизнесийн түншүүд, судалгааны байгууллагад ил болгож болно.
Бид таны цуглуулсан мэдээллийг цаасан болон/эсвэл цахим хэлбэрээр хадгалах боломжтой. Ямар ч байгууллага төгс аюулгүй байдлыг хангаж чадахгүй ч СОНО Үйлчилгээгээр дамжуулан өгсөн мэдээллийг алдах, буруугаар ашиглах, зөвшөөрөлгүй нэвтрэх, задруулах, өөрчлөх, устгахаас хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын аюулгүй байдлын арга хэмжээг хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулахыг эрмэлздэг.
Бид таны мэдээллийг хэрхэн хадгалдаг вэ?
Бид таны мэдээллийг цуглуулсан зорилго болон хууль ёсны бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн хугацаанд хадгалах ба таны мэдээлэл зөвхөн холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн эсвэл шаардагдах хэмжээгээр хадгалагдана. Хадгалах хугацааг тодорхойлохдоо бид үйлчилгээний төрөл, харилцааны мөн чанар, хуульд заасан заавал хадгалах хугацаа болон хөөн хэлэлцэх хугацаа зэрэг шалгуурыг харгалзан үзнэ.
Бид таны тухай мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахтай холбоотой сонголтыг санал болгодог. Та өөрийн акаунтаар нэвтэрч зарим мэдээллээ баталгаажуулах, засах, шинэчлэх, устгах боломжтой. Мөн бидэнд хүсэлт гаргаснаар таны тухай цуглуулсан мэдээллийн ангилал, эх сурвалж, зорилгыг лавлах, хуучирсан мэдээллээ шинэчлэх, хуулийн хугацаанд үндэслэн зарим мэдээллээ устгуулах боломжтой.
Хэрэв танд асууж тодруулах зүйл байгаа эсхүл нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл доорхи хаягаар холбоо барина уу:
- Харилцагчийн мэдээллийн төв: +976-77774666;
- И-мэйл хаяг: info@sono.mn;
- Фэйсбүүк: @SonoMongolia.
Нууцлалын мэдэгдэл
Монгол улсын болон ОУ-ын холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний “СОНО” зээлийн аппликейшн харилцагч таны хувийн, нууцлалтай мэдээллийг танд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэх зорилгоор танаас болон гуравдагч байгууллагаас авах боломжтой бөгөөд маркетингийн болон бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор таны мэдээллийг таны зөвшөөрөлтэйгээр өөрийн гуравдагч талын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудтай хуваалцах боломжтой.
Бүх хэрэглэгчид мэдээллээ устгах эсвэл цуцлах боломжтой бөгөөд манай “SonoMongolia” фейсбүүк хуудас болон info@sono.mn хүсэлт гаргаснаар үйлчилгээгээ цуцлах боломжтой.
Харилцагчийн мэдээллийн нууцлалтай байдлыг хамгаалах нь “СОНО ФИНТЕК ББСБ” ХХК-ний “СОНО” зээлийн аппликейшнний гол зорилгуудын нэг юм. “СОНО” зээлийн аппликейшн харилцагчийн нууцлалтай мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх үүргийг Монгол улсын холбогдох хууль тогтоомжоор хүлээсэн.
